+976 ulemj@ulemj.com

Ухаалаг гар утсанд зориулсан зүүд удирдах апликэшн

Түгээх

Хэдийгээр хөгжлийн харьцангуй өндөр түвшинд хүрээд байгаа боловч Inception кинонд өгүүлдэг шиг өөрийн зүүдийг удирдан жолоодох боломжийг өнөөгийн шинжлэх ухаан хараахан бүрдүүлж чадаагүй байгаа билээ. Гэхдээ програм зохиогчид зарим нэг оролдого хийж таны зүүдийг удирдаж өөрчлөхмагадлалтай апликэшн зохиосон байна. Хүний гүн нойрсолтын хэмжээг 6 түвшинд ангилж үздэг бол түүний 5-р түвшин буюу REM (rapid eye movement) нойрсолтын үед зүүдлэх магадлал хамгийн өндөр байдаг ажээ.

Зүүдлэх үед хүний биеийн ихэнх булчин хөдөлгөөнгүй байдалд шилжих боловч нүдний хөдөлгөөн түргэсч, зүрхний цохилт, амьсгалын тоо ердийн үеийнхээс нэмэгддэг байна. Юмэмирү хэмээх шинэ апликэшн ухаалаг утасны микрофоны тусламжтайгаар унтаж байгаа хүний амьсгалын тооны өөрчлөлтийг мэдэрч REM нойрсолтын түвшинд орсон эсэхийг тодорхойлно.

Хэрэв энэ түвшинд орсон бол баян болох, амжилт олох, нисэх, наран шарлагын газар амрах зэрэг 8 төрлийн зүүдэнд хамаарах дуу авиаг сонсгож зүүдийг удирдах нөлөө үзүүлдэг. Тухайлбал зүүдэндээ ойд зугаалахыг хүсвэл шувуудын жиргээ, навчис сэрчигнэх чимээг, эсвэл эсрэг хүйсийн хэн нэгэн хүн өөрт нь хайр сэтгэлээ илчилж байгаагаар зүүдлэхийг хүсвэл "би чамд хайртай" гэх мэт үгсийг сонсгодог байна.

Хүссэн зүүдээ урьдчилан сонгох шаардлагатай бөгөөд зүүднээс сэрэх цагийг тохируулж сэрүүлэг тавих боломжтой юм. Уг апликэшн одоогоор зөвхөн япон хэлээр гараад байгаа бөгөөд iTunes-ээс үнэ төлбөргүй татаж авч OS 4.0 үйлдлийн систем болон түүнээс хойших хувилбар бүхий iPhone 3GS, 4, 4S, 3 болон 4-р үеийн iPod touch төхөөрөмжүүдэд суулган ашиглах боломжтой.

Харин үнэхээр хүний зүүдийг удирдаж, тухайн сонгосон зүүдийг зүүдлүүлж байгаа эсэх талаархи хэрэглэгчдийн сэтгэгдэл болон рэвьюнүүд хараахан гараагүй байна.



ЭХ СУРВАЛЖ: http://robomec.blogspot.com

1 Comment:

  1. Сонирхолтой гоё нийтлэл байна. Танай сайттай баннер солилцож болох уу? iblogsclub@yahoo.com хаягаар эргэн холбогдоорой. http://iblogsclub.blogspot.com - The Blog Guide

    ReplyDelete

Note: Only a member of this blog may post a comment.