Imagination is the highest form of research. Albert Einstein

iPhone, iPad болон Android гар утаснуудаас Ангараг гарагын зураг үзнэ

Эх дэлхийнхээ хаа нэгтээгээс ойр дотны хүмүүсээсээ бид текст мессеж болон e-mail гар утасандаа хүлээн авч эхлээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Тэгвэл зөвхөн эх дэлхий бус нарны аймгийн аль нэг гарагт ажиллаж байгаа судалгаа шинжилгээний төхөөрөмжүүдээс (mars rover, moon rover гэх мэт) яагаад зураг хүлээн авч болохгүй гэж? 2004 оны 1-р сарын 25-ны өдөр Ангараг гарагын хөрсөн дээр амжилттай газардаж чадсан Opportunity судалгаа шинжилгээний төхөөрөмжнөөс илгээгдсэн гэрэл зургуудыг бид iPhone, iPad болон Android гар утаснаасаа үзэж болохоор болсон байна. Mars Images нэртэй энэхүү application нь Opportunity rover-оос ирсэн гэрэл зурагнуудыг таньд үзүүлэх аж. Мэдээжийн хэрэг эх дэлхий рүү илгээсэний дараа Үндэсний сансар судлалын төвийн (NASA) лабораторын мэргэжилтэнүүд уг app-д update хийдэг бизээ. Мөн энэ оны 8-р сарын гэхэд Ангараг гарагын гадаргууд өрөмдлөгө хийж судалгаа явуулах зориулалттай Curiosity rover-оос илгээх зурагнуудыг бид бүхэн зориулах юм гэнээ.

Mars Images application for iPhone/iPad

Mars Images application for Android