Imagination is the highest form of research. Albert Einstein

Хятад улс дэлхийд хамгийн том 36МВ-ийн батерей барьжээ

Хятадын цахилгаан эрчим хүч дамжуулах корпораци цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компанитай хамтран дэлхий хамгийн том хэмжээ багтаамжтай батерей барьж дуусгасан байна. Уг батерей нь 36МВ-ийн багтаамжтай бөгөөд 500 сая долларын өртөгтэй байгуулагдаж 12000 өрх айлыг цахилгаан эрчим хүчээр хангаж чадах аж. Уг батерей Хятад улсын Хэбэй мужид байрлаж байгаа ба төсөл цаашид үргэжлэн 140МВ-ийн хүчин чадалтай салхин турбинээр тоноглогдсон парк байгуулах ажээ. Одоогоор баригдсан 36МВ-ийн батерей нь уг төслийн зөвхөн эхлэл нь хэмээн тус байгууллагуудын удирдлагууд мэдээлэл хийсэн байна. Энэхүү хэмжээгээрээ хөлбөмбөгийн талбайтай тэнцэх батерейн эрчим хүчний алдагдал нь хэдий өндөр мөн ашиггүй боловч ирээдүйн технологид зориулагдсан судалгаа шинжилгээний ажил явуулахад нэлээд тус нэмэр болохуйц байгууламж болсон хэмээн эрдэмтэд үзэж байна.