+976 ulemj@ulemj.com

Та хамгийн бага зардлаар сансарт аялмаар байна уу?

Түгээх

Дани улсын пуужингийн техник сонирхон судлагч нарын гүйцэтгэж байгаа ажилд нь ахиц аажим аажмаар  гарч тэд дэлхийн тойрог замд дөхсөөр л байна. Тэд хосолсон шингэн түлшээр ажиллах чадвартай гар аргаар хийсэн пуужин туршсан бөгөөд уг ажил нь олон нийтийн дэмжлэгтэйгээр ашгын төлөө бус, хямд зардалаар сансарын жуулчлал хийх боломж олгох юм. Сонирхогчид маань согтууруулах ундаа болон шингэн устөрөгчөөр ажилладаг пуужин туршсан ба энэ нь сонирхогч хүмүүс гар аргаар хийсэн дэлхий дээрх хамгийн том пуужин аж. Туршилт 30 секунд үргэлжилж 700 литр пуужингийн түлш зарцуулсан байна. Эцэст нь эдгээр сонирхогч нар уг пуужингийн тусламжтай дээрх зурагт харагдаж байгаа бортогыг сансарт хөөргөх зорилготой юм. Энэхүү бортогоо тэд Данийн одон орон судлаач Brahe Tycho-ийн нэрээр нэрлэсэн байна. Сонирхогчдын хийж буй төслийн тусламжтай та засгийн газар аливаа сансар судлалын төвийг "царай алдалгүйгээр" сансарт хямд зардлаар жуулчилж болох нь гэхдээ? Надад хэтэрхий эрсдэлтэй санагдаад байх юм. Таньд?

0 Comment:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.