Imagination is the highest form of research. Albert Einstein

Сугар гариг Нарны өмнүүр өнгөрсөн ховор үзэгдэл дүрс бичлэгт


Өнгөрсөн лхагва гарагт шилжих шөнө сугар гариг нарны өмнүүр өнгөрсөн нь одон орон судлаачдын болон цэнхэр дэлхий дээрх бидэнд ч ховор тохиолдох үзэгдэл болсон билээ.  Гринвичийн цагаар 6-р сарын 5-ны өдрийн 22:09 цагт эхлээд 6-ны өдрийн өглөө эрт 04:49 цагт дууссан бөгөөд Улаанбаатарын цагаар мягмар гарагийн өглөө 07:09 цагт эхлээд 13:49 цагт сугар гариг нарны өмнүүр өнгөрч дууссан байна. Энэхүү ховор үзэгдлийг судлан ажиглахаар олон орны одон орон судлаачид ажиглалт хийсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Олон улсын сансар судлалын төвийн нарыг ажиглах зориулалттай хиймэл дагуулаас ирсэн дүрс бичлэгийг та бүхэнд хүргье. Хэт ягаан туяаны камер ашиглан Нар, Сугар болон Дэлхий гаригуудын ховорхон "уулзалтыг" дүрс бичлэгт буулгажээ. Энэхүү ховор үзэгдэл 2117 онд дахин тохиох аж.