+976 ulemj@ulemj.com

Ангараг гаригийг хүн төрөлхтөн 2023 онд колоничлоно

Түгээх

Германы эрдэмтэн Вернер фон Браун, Оросын эрдэмтэн Королев нарын ачаар бид сансар огторгуйг түлхүү судлан шинжлэх болсон билээ. Улмаар хүн төрөлхтөн сарны гадаргууд хөл тавьсанаас хойш даруй хагас зууныг элээж. Харин одоо хүн төрөлхтөн Ангараг гаригийг колоничлох ажилдаа шургуу бэлтгэж байна. Mars One төслийн үр дүнд Ангараг гариг дээр хүн 2023 оноос эхлэн суурьшин амьдрах болно. Гаригийн оршин суугчид амьдрах байшингаа өөрсдөө босгож, нарны хавтангаар эрчим хүч үйлдвэрлэнэ, судалгаа шинжилгээний ажлаа үргэжлүүлнэ. Дараа жилээс Ангараг гаригийн анхны 40 оршин суугчдыг шалгаруулж элсүүлэх бол 2014 онд холбооны хиймэл дагуул хөөргөх аж. Дараа нь 2016 оны намар 2500 кг багаж төхөөрөмж болон хүнс илгээнэ. 2018 онд Ангараг гаригийг тандан судлах робот илгээх бол 2021 онд оршин суугчдын байрлах байрнуудыг хоёр роботын тусламжтай байршуулна. Улмаар 2023 онд зочлон очих анхны оршин суугчид гариг дээр газардахад бүхий л нөхцөл бүрдсэн байхаар тооцоолсон байна. Хоёр жил тутамд оршин суугчдыг илгээж байхаар төлөвлөсөн бөгөөд гариг дээр эко систем бүрдүүлэх тал дээр түлхүү судалгааны ажлууд хийгдэх болов уу. 

0 Comment:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.