+976 ulemj@ulemj.com

“Google”-d ажилладаг монгол залуу оролцохоор болжээ

Түгээх
УИХ-ын дарга З.Энхболд монгол хэлээ “Google translate”-д оруулах санаачлага гаргаж, өөрийн твиттер хуудсаараа дамжуулан иргэдээс санал аваад байсан билээ. Энэ санаачлагыг “Google” компанийн хайлтын системд 6 дахь жилдээ ажиллаж буй Б.Баттулга хэмээх Монгол залуу дэмжиж, УИХ-ын даргад цахим захиа ирүүлжээ. Тэрбээр УИХ-ын даргын санаачлагыг твиттер хуудаснаас уншиж дэмжиж буйгаа илэрхийлээд “Google translate”-д монгол хэлээ оруулах ямар боломж, нөхцөл байгаа талаар мэдээлэл ирүүлсэн аж.

Тухайлбал, “Google translate” нь хэл шинжлэлийнхний ашигладаг дүрэмд суурилсан орчуулга биш “Machine learning” ашигласан орчуулгын систем учраас их хэмжээний мэдээллийн сан шаарддаг. 10 сая /sentence pair/ хос өгүүлбэр орсон хэлүүд дээр маш сайн орчуулга хийгдэж байгаа. Нэг сая sentence pair байвал эхний ээлжинд Монгол хэлийг нэмэх боломжтой болно. Зөвхөн "English-Mongol" гэлтгүй "Russian-Mongol", "Chinese-Mongol" сан байсан ч үүнийг ашиглан Монгол хэлийг нэмэх боломжтой. Тухайн үед Өвөрмонголоос "Chinese-Mongol" сан их хэмжээгээр олдох боломжтой гэж байсан боловч миний хувьд үүнийг эсэргүүцсэн. Өвөрмонгол хэл нь монгол хэлээс өөр юм. Монголчууд бид өөсдийн орчлуулгын мэдээллийн сантай болвол үүнийг зөвхөн Google биш Монгол дахь сургуулиуд, судалгааны группүүд авч ашиглах боломжтой гэдгийг захиандаа дурьджээ.

Мөн Б.Баттулга google.com-ын хайлтын санд буй монгол үгнүүдийн хувьслыг тодорхойлж үзээд, монгол хэлээ "Google translate"-д оруулахад хичнээн үг эхний ээлжинд шаардлагатайг тогтоож өгөхөө илэрхийлсэн байна. 

Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: www.medee.mn

0 Comment:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.