+976 ulemj@ulemj.com

Хүрээлэн буй орчныг хамгаалж болохуйц 10 нүсэр байгууламж

Түгээх
Эртний пирамид, цагаан хэрэмээс авахуулаад хүн төрөлхтөн бид өөрсдийн ч санаанд багтамгүй нүсэр байгууламжуудыг бүтээн босгож оюун ухаант хүмүүн юу хийж бүтээж болохыг баталсаар ирсэн билээ. Шинжлэх ухаан, техник технологи хөгжихийн хэрээр бид өөрсдийн гэр болсон эх дэлхийн био хэмнэлийг алдагдуулхад хүрээд байна. Сүүлийн 100 жилийн дотор агаар мандал дахь хорт хийн агууламж хэдэн арваар нэмэгдэж, арктикийн мөс хурдацтайгаар хайлсаар л байна. Тэгвэл бид дэлхийн дулаарал, байгалийн гамшигт үзэгдэлүүдээс яаж урьдчилан сэргийлж болох вэ? Одоо дурьдагдах 10 байгууламж, төслийн зарим нь бүтээн байгуулж болохуйц, зарим нь хэтэрхий хийсвэр ч байж болох юм. Гэвч оролдоод үзэхэд юу нь болохгүй гэж. 

10 Сэргээгдэх эрчим хүч

Энэхүү төслийн үр дүн илэрхий мэдэгдэхүйц байгаа нь Bloomberg-ийн бэлтгэсэн мэдээнээс үзэж болох юм гэжээ. 2011 оны байдлаар чулуужсан түлш хэрэглэдэг байгууламжийн төсөлд 157 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бол сэргээгдэх эрчим хүчний салбарт 187 тэрбум доллар зарцуулсан байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчийг бид бага багаар хэрэглэж заншиж байгаатай холбоотой гэнэ. Сэргээгдэх эрчим хүчний төслүүд нь бидний оршин буй байгал орчныг хэвээр нь хадгалахад мэдэгдэхүйц тус болох билээ. 

9 Masdar хот 

2008 оноос Abu Dhabi дэлхийн хамгийн анхны нүүрстөрөгч бага ялгаруулдаг хотыг бүтээн байгуулахаар болсон билээ. Уг хот нь Abu Dhabi нисэх онгоцны ойролцоо баригдах бөгөөд ойрын 10 жилийн хугацаанд төсөл дуусж нийт 50,000 оршин суурчтай байж аж. Хотын гудамжууд нь нарийн байх ба сүүдэр ашиглан хөргүүр бага ашиглахаар тооцсон, хотод шингэн түлшээр ажилладаг машин эзэмшигчийн тоог хатуу хяналттай барьж байх, усны хэрэгцээний 80 хувийг дахин ашиглах, хотын хаягдлыг эрчим хүч гарган авахад зориулна гэх мэт олон шинэлэг санаанууд бүгд тусгагдах аж. 

8 Цөлийн Aqua сүлжээ

Японы Shimizu корпорацийн энэхүү төсөл нь аагим халуун цөлд хоорондоо холбоотой далайн усаар дүүргэгдсэн нуурнуудын сүлжээ байгуулах аж. Нуур болгоны ойролцоо хөдөө аж ахуй /цэвэршүүлсэний дараа/ эрхлэн төвлөрсөн суурин газар байгуулах боломжтой гэнэ. Онолын хувьд нуурын ойролцоо хүн тэсэж болохуйц агаарын хэмтэй байж болно хэмээн үзэж байгаа бөгөөд дулаарлын эсрэг ч бодитой тэмцэж болно хэмээн үзэж байна. 

7 AMFORA 

Архитекторч Moshe Zwarts Амстердам хотын доор дахин хот босгох саналтай байгаа гэнэ. Энэ санаа маань итгэмээргүй сонсогдож байгаа ч гэлээ хэзээ нэгэн цагт бид хийх л ёстой төслүүдийн нэг хэмээн архитекторч хэлсэн байна. Мэдээж газар доогуурх хот маань агаарын бохирдол үүсгэх хэрэглээ байхгүйгээс гадна өөрийн хэрэгцээт энергийг дулааны насос ашиглан гаргаж авна гэнэ. Төсөл бүрэн хэрэгжиж газар доогуурх хот байгуулагдахгүй ч гэлээ дэлгүүр автомашины зогсоол хэлбэрээр газар доогуурх байгууламжийн санаа ойрын ирээдүйд хэрэгжих болно гэдэгт архитекторч маань итгэлтэй байгаа ажээ. 

6 Geothermal дулааны цахилгаан станц 

Газрын гүний дулааныг ашиглан ажиллах дулааны цахилгаан станц нь байгал орчинд ээлтэй бусад эх үүсгүүрүүдээс ашиглалтын зардал багатайгаараа давуу талтай хэмээн үзэж байгаа. Гүний дулааныг ашиглан барилга байгууламжийн дулаан хангамжийг ч шийддэг болсон билээ. 

5 Пирамид хот 

Shimizu корпорацийн бас нэгэн нүсэр төсөл Пирамид хот. Giza пирамидаас 14 дахин том энэхүү байгууламжийг Токио хотын захад байгуулна хэмээн төлөвлөж байгаа аж. Нийт 750,000 оршин суугчтай энэхүү хотын энергийн эх үүсгүүр мэдээж хэрэг бүх төрлийн сэргээгдэх эрчим хүч байх аж. Хотод оршин суугчдад шаардагдах бүр төрлийн үйлчилгээний төвүүд төвлөрнө гэжээ. 

4 Далайд байрлах хөвдөг хот Arcology /architecture болон ecology/

Далайд байрлаж болох энэхүү хот нь өөрийн хэрэгцээт эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс гаргаж авах бөгөөд мөн далайн нөөц баялагыг ашиглах аж. Энэ төрлийн төслүүд мэр сэр дуулдах болсон билээ. 

3 Шүрэн Венец 

Доктор Rachel Armstrong нийлэг эдлэлээр бүтээгдсэн химийн урвал явагдаж өөрийн хэрэгцээт материаллаг зүйлийг байнга гарган авч байдаг "химийн инженерчлэлтэй" барилга байгууламж барих нь бүтэшгүй зүйл биш хэмээн итгэдэг аж. Түүний төсөөлөлөөр ирээдүйн барилга нь байгал дэлхийтэйгээ ойр холбоотой байх нь чухал гэж үзэж байгаа бөгөөд одоогийн Венецийг усанд автахаас ч хамгаалж чадна гэнэ. 

2 Сансарын цахилгаан шат 

Бидний сансар огторгуйг эзэмших мөрөөдлийг хамгийн бага зардлаар биелүүлэх төсөл мөн одоогийн NASA зарцуулж байгаа мөнгөн дүнг хэмнэж чадсанаар агаар мандалд учруулж байгаа хөнөөлийг багасгах бүрэн боломжтой гэнэ. Нэг удаагийн сансарын нислэгт нийт 450 сая доллар зарцуулдаг. Одоогоор  NASA-гийн дахин ашиглагддаг сансарын хөлөг тэтгэвэрт гарч Оросын Союз хөлөг ашиглаж байгаа нь агаар мандалд хаягдаж байгаа сансарын хог хаягдлыг улам нэмэгдүүлж байгаа юм. 

1 Сарны бүслүүр 

Shimizu корпорацийн хамгийн гайхалтай төслийн нэг Сарны бүслүүр нь нарны дулааны эрчмийг илүү ойроос хүртэх боломж олгох аж. Сарны экваторыг дайруулан робот барилгачидаар нарны хавтангаар бүслүүр хийх бөгөөд гарган авсан эрчим хүчээ бичил долгионы станцууд ашиглан эх дэлхийдээ дамжуулан хэрэглэх аж. 

0 Comment:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.