Imagination is the highest form of research. Albert Einstein

Олон нийтийн сүлжээгээр Sandy шуурганы тухай худал цуурсан нь

Догшин далайн шуурга Sandy Америкийн нэгдсэн улсын хүн амын нягтаршил ихтэй баруун эргийг орвонгоор нь эргүүлэхдээ зэрэгцээд олон нийтийн сүлжээгээр худал үнэн нь мэдэгдэхгүй түмэн зүйлийн мэдээлэл өртөөлөн цацагдсаар байсан билээ. Байгалийн энэхүү гамшигын Sandy хэмээх нэрийг ашиглан сүлжээнд хэд хэдэн вирус тархсан ч тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнтэй зэрэгцээд худал зураг олон нийтийн сүлжээгээр цацагдан хүмүүсийг төөрөгдүүлсээр байжээ. Одоо үзүүлэх зурагнууд нь далайн шуурганы талаарх мэдээллийг цаг алдалгүй "үнэн бодитоор" түгээсэн гэх бөгөөд энэхүү зургуудад олон нийт хамгийн ихээр итгэсэн байна. 

Аймшиг дагуулсан үүл эрх чөлөөний хөшөөг нөмөрсөн нь

Independence Day хэмээх киноны агшинаас хуулбарласан энэхүү зургыг хамгийн ихээр олон нийтийн сүлжээгээр бусдад түгээжээ. Photoshop программ хангамж ашиглан энэхүү зурагт сүр нэмсэн байна. 

Нэр нь үл мэдэгдэх цэрэг эрсийн бунханд

Бодит зураг мөн боловч саяхан баруун эргийг сүйтгэсэн Sandy шуурганы үеэрх зураг биш аж. Arlington-ий үндэсний оршуулгын газрын хүндэт харуулууд аймшигт шуурганы үеэр албаа нэр төртэй биелүүлсэн хэмээн хүмүүс шагширч байсан боловч энэ зураг өдрөө андуурсан зураг байжээ. Үнэндээ 9-р сард авсан зураг байжээ. The Washington post, the Daily beast гэх мэт эх сурвалжууд энэхүү зургыг ашиглан олон нийтийн сүлжээгээр мэдээлэл түгээж байсан байна. Гэвч саяны болсон далайн шуурганы үеэрх хүндэт харуулууд үнэндээ иймэрхүү байдлаар албаа хаасан байна. 


Empire State-ийг муу ёрын тийрэн залгих үе

Мөн л цаг хугацааны хувьд алдаа гарсан зураг. Өнгөрсөн онд Wall street сэтгүүлд хэвлэгдэн гарсан зураг байжээ. Харамсалтай нь яг одоо ийм үзэгдэл болж байна хэмээн олон нийт "цуурсан" байна. 


Далайн хүчит давалгаа эрх чөлөөний хөшөөг бүчин авах мөч

Олон нийт мөн л энэхүү photoshop-ийн бүтээлд хууртагдсан байна. Үнэндээ энэхүү зураг нь The day after tomorrow киноны wallpaper байсан байна. 



Sandy шуурганы талаарх сэтгэгдэлээ George Washington гүүрний дэргэдээс хуваалцсан нь 

Аймшиг төрүүлсэн тийрэн айсуй мэдээллийг түгээсэн зурагны эзэн болон огноог эндээс харж болно. Эцэст нь олон нийтийн сүлжээний мэдээлэлд хэт их найдаад хэрэггүй л болов уу.