Imagination is the highest form of research. Albert Einstein

Аврага нарны цахилгаан станц Абу Даби ашиглалтанд оруулав

Газрын тосны экспортоор дэлхийн тэргүүлэгч улсуудын нэг Арабын нэгдсэн эмират улс сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй нөөцийг ашиглаж эхэлсэн байна. 100 мвт-ын хүчин чадалтай Шэймс 1 нарны цахилгаан станц нь тус улсын нийслэл Абу Даби хотын эрчим хүчний хэрэглээний 7% хангахаар төлөвлөгдсөн гэнэ. Шинэ нарны цахилгаан станц нь нийслэлээс 120 км зайд байрлаж байгаа юм. Уг төслийг 600 сая долларын зардалтайгаар гүйцэтгэж дууссан ба 20 мянган айлын цахилгааны хэрэглээг бүрэн хангаж чадах юм. Шэймс 1 нарны цахилгаан станц нь түгээмэл хэрэглэгддэг хар өнгөтэй фотовольт хавтангаар тоноглогдоогүй гэнэ. Үүний оронд параболь хэлбэрийн тольнуудын тусламжтай нарны энергийг нэг цэгт төвлөрүүлэн шингэн буцалгах арга ашигласан байна. Цамхагт тогооны ус тольнуудын цуглуулсан нарны энергийн нөлөөнд буцалж эхлэх үед өндөр даралтын уур турбинд хүргэгдэж эргэлтийн механик энерги үүсгэх аж. Улмаар генератор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхлэх юм. "Абу Даби ирээдүйн эрчим хүч" компаний тэргүүн султан Ахмед Аль Жабер хэлэхдээ энэхүү төсөл нь зөвхөн эхлэл бид цаашдаа Шэймс 2, Шэймс 3 төслүүдийг хэрэгжүүлнэ гэжээ.