Imagination is the highest form of research. Albert Einstein

Facebook компаний дараагийн бай Titan Aerospace болж магадгүй


Олон нийтийн сүлжээний хүчирхэг компаниудын гол зорилго нь сүлжээндээ аль болохоор олон хүн элсүүлэх явдал билээ. Тэгвэл энэ зорилгоо ахиулахын тулд Facebook ашиглаж чадахгүй байгаа олон хүнд нарны эрчим хүчээр ажилладаг нисгэгчгүй онгоц тус болно гэж компаний удирдлагууд үзэж байна. Сүүлд Whatsapp-ийг худалдаж авсан тус компани одоо Titan Aerospace компанийг сонирхож эхлээд байна. Уг компаний судалгааны ажил болох "Atmosats" буюу агаар мандал дахь хиймэл дагуулын төслийг Facebook ихээхэн сонирхож байгаа аж. Таван жилийн турш газардах шаардлагагүйгээр агаар мандалд нарны эрчим хүч ашиглан ажиллаж чадах уг нисгэгчгүй онгоцоор интернетийн сүлжээ үүсгэх сонирхолтой байгаа аж. Үүнтэй ижил төрлийн Loon төслийг Google компани аль хэдийнээ эхлүүлээд байгаа билээ.