Heatherwick студийн дизайнер, үүсгэн байгуулагч Thomas Heatherwick-ийн санаачилсан "Цэцэрлэгт гүүр" төслийг Лондон хотын захиргаа батласан байна. Уг төсөл нь явган хүний гүүр гэхэд хэтэрхий өндөр өртгөөр буюу 175 сая фунтээр бүтээн байгуулагдах аж. Лондон хотын төвөөр урсах Темса мөрний эрэг дээрх Temple метроны буудал хавьцаа баригдах уг явган хүний "Цэцэрлэгт гүүр" нь 367 метрийн урттай 2 нугалаат тулгуур баганаас бүрдэх бөгөөд гүүрээр нэвтрэн зорчих үед ой шугуй дунд яваа мэт сэтгэгдэл төрүүлэх ногоон байгууламжтайгаар хийгдэнэ. Уг төслийг Лондон хотын оршин суугчид хүчтэй эсэргүүцэж байсан боловч хотын захиргаанаас хотын шинэ дүр төрх бүрдүүлж аялал жуулчлалын салбарт ахин нэг бэлгэ тэмдэг болно гэж үзжээ.