Imagination is the highest form of research. Albert Einstein

Шинжлэх ухааны хамгийн тэнэг туршилтууд

New Scientist сэтгүүл XX зууны судалгааны хамгийн тэнэг судалгааны жагсаалтыг гаргажээ.
Тухайлбал, Пенсильвани мужийн их сургуулийнхан эр цацагт хяруул өөр шувуутай эвцэлдэхэд бэлэн байгааг анзаарч мэдсэн байна. Ингээдэрдэмтэд тэр шувууны юу нь цацагтхяруулыгсекст түлхэж байгааг тодорхойлохоор шийджээ. Ингээд нөгөө шувууны хөл, далавчийг хэсэглэж ойртуулахад эр цацагт хяруул модонд өлгөсөн толгойг нь хараад ороо нь илүү орж байжээ.
Харин энэ тухайд хүн цацагг хяруулаас огт өөр гэнэ. Секс дэлгүүрт эмэгтэй хүнийг хиймэл толгой, бас эмэгтэй хүний доод биеийн хэсгүүдийг дуурайлган хийж тавьжээ. Эрчүүд аль эрхтэнд илүү ач холбогдол өгснийг энд хэлэх нь илүүц биз. Лав толгой биш. Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Роберт Корниш 1930-аад онд үхсэн амьтдыг савлуур дүүжин дээр тавьж савлуулж туршжээ. Өөрөөр хэлбэл, ийм аргаар цусны эргэлтийг сэргээхийг оролдсон байна. Уг туршилтын дараа хоёр муур хэсэг хугацаанд амилсан байна. Гэхдээ тэдний тархи гэмтэж, нүд нь сохорсон байв. Дараа нь эдгээр муур бүр ч үхээгүй байсан нь тодорхой болжээ.

Зөвлөлтийн мэс засалч В.Демиховын алдарт туршилтыг уг сэтгүүлд хамгийн аймшигтай туршилт гэж нэрлэсэн байна. Тэрбээр 1954 онд нас бие гүйцсэн овчаркны хүзүүнд гөлөгний толгой залгажээ. Гөлөгний толгойтой овчарк зургаан хоног амьдарчээ. Гэвч тэд хоорондоо байнга уралцаад амар заяа үзүүлсэнгүй. Овчарк хөлөөрөө гөлөгний толгойг самардаж авч хаях гэж оролдож, харин гөлөг хариуд нь овчаркыг хазаж хэмлэж байжээ. Гэсэн ч мэргэжилтнүүд Демиховыг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг үндэслэгч гэж үздэг байна. Түүний мэс заслын арга нь эрхтэн шилжүүлэх боломжийг олгосон байна.
*Оклахома-Сити хотын “Lincoln Park” паркийн захирал Уоррен Томас зааныг хар тамхиар тарьжээ. Тэрбээр хар тамхи заанд хэрхэн нөлөөлөхийг харахыг хүссэн байна. Гэвч заан мансуурсангүй, үхээд өгч. Ингээд судлаач “Заан хар тамхинд тун тэсвэргүй” гэсэн дүгнэлт хийжээ.

*Калифорнийн цэргийн отгэл зүйчид онгоцны зорчигчдод бичгээр бодох дасгал өгөөд хариуг нь хүлээсэн байна. Ингэхдээ уг онгоц удахгүй сөнөж магадгүй гэж зарлажээ. Эл туршилтын дүнд хүчтэй стресс хүний оюун ухааны чадавхид хүчтэй нөлөөлдөг болохыг тогтоожээ.

*Очайо мужийн Кларенс Льюба гэгч дөнгөж төрсөн хүү дээрээ туршилт хийжээ. Тэрбээр хүүгээ гижигдэж үзсэн байна. Ингээд гижиг бол төрөлхийн зүйл гэдгийг ойлгосон байна.

*Виржини мужийн Лоренс Лешэн унтаж байгаа хүүгийнхээ чихэнд “Миний хумс муухай гашуун амттай” гэж шивнэжээ. Хумсаа иддэг хүүхдийн буруу зуршлыг болиулах гэж ийм туршилт хийсэн байна. Эрдэмтэд хүнийг унтаж байхад нь ятгаж болно гэж үзэж байв. Гэвч сүүлд эл дүгнэлт няцаагдсан байна.

Германд хүн хамгийн тохиромжгүй нөхцөлд унтаж чадах эсэхийг туршжээ. Хэсэг сайн дурынхны зовхийг нь нүдээ анихгүй байхаар татаж скочоор наажээ. Гэвч тэд нүдээ аньсан аниагүй дуг хийж байжээ.

*Англид жацын буюу нашатырын спирт үнэрлүүлээд дүүрэн мэлхийтэй хувинд гарыг нь дүрүүлж, элдэв заваан юм харуулжээ. Дээрх хүмүүсийн царайд ой гутсан шинж янз бүрээр илэрч байсан байна.

Эх сурвалж: Монголын Мэдээ