Imagination is the highest form of research. Albert Einstein

"Сүрэг" роботууд далайн гүнийг судлана

Европын холбооны улсын хэсэг эрдэмтэдийн баг далайн гүнд сүрэглэн явах автомат робот шумбагчуудыг зохион бүтээх "Grex" төслийн ажилдаа орсон байна. Энэ төсөл нь Европын холбооны улсаас санхүүжүүлэгдэж байгаа бөгөөд төслийн зорилго нь далайн гүний судлагдаагүй 90% орчим үлдсэн хэсгийг судлан шинжлэх, авран хайх ажиллагааны нарийвчлал сайтай газрын зураг гарган авах, далайн гүн дэхь эрчим хүчний эх үүсгүүр болох газрын тосны судал хайх гэх мэт ажлуудад зориулагдсан байна.