Imagination is the highest form of research. Albert Einstein

Далайн экологийн сүйрлийг аврах робот

Бидний хайхрамжгүй байдлаас болоод 1970 оноос хойш далайд 40 сая баррель газрын тос хаягдсан байна. Мексикийн тохойд асгарсан газрын тосыг одоогын байдлаар шатаах, бусад шингээгч материалтай холих, хүний үсээр дүүргэсэн саванд шингээх гэх мэт аргуудыг хэрэглэж далайг цэвэрлэж байгаа билээ. Тэгвэл одоо шинэ загварын энэхүү робот нь далайн мандал дээр асгарсан газрын тосыг хүрээлэн хашиж аваад сорж авах юм. Роботын нөөцлөх сав газрын тосоор дүүрсэн үед нисдэг тэргээр түүнийг нисэх онгоц тээвэрлэгч хөлөгт аваачин хоослох юм байна.