Их Британ улсын их сургуулийн үйлдвэрлэлийн зохион бүтээгч мэргэжилтэй оюутан нэгэн шинэ бүтээл санаачлан сэдэж олжээ. Бидний амьдралд салшгүй хэрэгцээ болсоор ирсэн гал тогоо, ариун цэврийн өрөөнөөс хаягдаж байгаа бохирын усыг ашиглан эрчим хүч гаргаж авах юм. Бохирын босоо шугаманд түүний эргэлдүүртэй бяцхан турбин, генератор суурилагдах бөгөөд босоо шугамаар чөлөөт уналтаар унаж урсаж байгаа усны урсгалыг ашиглах юм. Өөрийнх нь зохион бүтээсэн энэхүү эрчим хүч үйлдвэрлэгч төхөөрөмжийг гэртээ суурилуулсанаар та жилд 1000 орчим долларын хэмнэлтийг хийх юм хэмээн зохион бүтээгч оюутан хэлжээ. Шинэ бүтээлийг маш өндөр цамхаг барилгуудад ашиглавал илүү их эрчим хүч гаргаж авч бололцоотой л санагдаж байх юм даа.