Imagination is the highest form of research. Albert Einstein

Роботууд бидний амьдралд

RIBA
Япон улсын инженерүүд зохион бүтээсэн энэхүү робот нь хүнд жинтэй ачаа болон хүнийг өргөж явах зориулалттай бүтээгдсэн ажээ. 2030 он гэхэд АНУ-д 65-аас дээш насны өндөр настан 71 сая болно хэмээн тооцоолсон байна. Тэдгээр өндөр настануудыг өргөж явах зориулалттай юм байхаа. 454 ширхэг мэдрэгч болон хүчтэй хөдөлгүүрийн тусламжтай ажиллах энэхүү робот нь ирэх жилээс ашиглагдаж эхлэнэ гэнэ.
PerMMA
АНУ-ын эрдэмтэд дараах роботыг нуруу нугасны хүнд гэмтэлтэй тахир дутуу хүний тэргэнцэр ашигладаг хүмүүст зориулан бүтээсэн байна.
Kompaï
Франц улсын эрдэмтэд зохион бүтээсэн. Өндөр настай асран халамжлах хүнгүй өвөө, эмээ нарт эмнэлэгийн тусламж дуудах, дэлгүүр болон нийгэмийн халамж үйлчилгээг авахад зориулагдсан.
Herb
Гэрийн үйлчлэгчийн үүргийг гүйцэтгэх Herb робот. Гэртээ хурдан найдвартай ажиллах гэрийн үйлчлэгч хүссэн хүн үүнийг захиалж болох ажээ.
Tamer
Бага насны хүүхдийн мэдрэлийн эмч нарт зориулсан бүтээгдэхүүн. Хүүхдэд илэрсэн мэдрэлийн ядаргааг тайлах зориулалттай.
Cyclops
Харах чадваргүй хүмүүст зориулсан робот. Нүдний торлог бүрхэвч гэмтсэн хүмүүст туршилт хийсэн юм байна.
Raven 2
Эмнэлэгт хүнд мэс засал хийх шаардлагатай үед мөн алсын зайнаас мэс ажилбар хийх нөхцөлд энэ машин нь 2 эмчийг орлох чадвартай гэнэ. Байлдааны талбарт шархадсан цэргүүд болон эмнэлэгийн мэргэжилтэн дутмаг хөдөөгийн эмнэлэгт ашиглах зориулалттай бүтээсэн юм байна.
За тэгээд удахгүй Терменаторын үе эхлэх байлгүй гээлүү ккк.