Олон улсын сансар судлалын агентлаг болон Женерал Мотор компаний тусламжтай инженерүүд шинэ төрлийн R2 загварын сансарын нисгэгч робот зохион бүтээж байна. Android буюу хүнтэй төстэй робот нь ирээдүйн сансар судлалын ажил жинтэй хувь нэмэр оруулна хэмээн эрдэмтэд найдаж байна. Манай гаригаас асар хол орших гариг эрхэсийг судлах үйл ажиллагаанд мөн хүн ажиллах боломжгүй орчин, аюултай нөхцөл байдлын үед мэдээжийн хэрэг хамгийн түрүүнд сансарын нисгэгч робот ажиллах бизээ.