Москва хотын ойролцоо байрлах тусгаарлах байгууламж дотор байгаа 6 сайн дурын бүрэлдэхүүнтэй Марс 500 төслийнхөн амжилттай ажлаа үргэлжлүүлж байна. 6 сарын 3-ны өдрөөс хойш тэд тусгаарлах байгууламж дотор төрөл бүрийн туршилтан дунд өдрийг өнгөрөөж байгаа юм. Танд ахин сонсордуулахад энэ төсөл нь нийт 520 хоног үргэлжлэх бөгөөд 250 хоногт нь Марс гариг руу очиход, 30 хоногийг тус гариг дээр байрлах, 240 хоногийг эх дэлхийдээ буцахад зарцуулагдах сансарын нисгэгч нарын сэтгэл зүйн болон бие бялдарын өөрчлөлтийг турших зорилготой билээ.