Imagination is the highest form of research. Albert Einstein

Чилийн уурхайчдад NASA туслана

Чилийн алт, зэсний томоохон уурхайн 700 метрийн гүнд орчноосоо таслагдаад байгаа 33 уурхайчинд NASA-гийн эмч, сэтгэл зүйчид туслахаар болсон байна. Ганц хүн тусгаарлагдсан орчинд ямархуу сэтгэл санааны байдалтай байх түүнд хэрхэн бэлтгэх вэ гэсэн асуудалд сансар судлалын агентлагууд ихээхэн туршлагатай нь мэдээж билээ. NASA-гаас томилогдсон 4 хүний бүрэлдэхүүнтэй багт сэтгэл зүйчид багтсан нь цаанаа учиртай. Тэдгээр уурхайчид тусгаарлагдсан орчинд сэтгэл санааны хүнд байдалд байгаа нь ойлгомтой хэмээн NASA мэдэгдэл гаргасан байна.