Imagination is the highest form of research. Albert Einstein

Robotic сүүний ферм

Эрчимжсэн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж улам сайжран автоматчилагдаж байгаа нь үнээний дэлэн илрүүлэгч системтэй (teat detection system) Lely’s Astronaut A4 роботоос бүрдсэн сүүний ферм харуулж байна. Автомат хашаанд үнээ орж ирэхэд 3D скайнер ажиллан үнээний байршилыг тогтооно. Автомат машин үнээнд дөрвөн төрлийн тэжээл өгөх бөгөөд энэ хооронд teat detection system ажиллаж үнээнээс сүүг автоматаар сааж авах аж. Бүрэн автомат энэ фермийн ариун цэврийн баталгаа 98% хэмээн мэдэгдэж байх юм.