Imagination is the highest form of research. Albert Einstein

Цөмийн reactor-ийг далайн ёроолд

Цөмийн reactor, атомын цахилгаан станц нь 100% байгаль орчинд ээлтэй цэвэр энергийн төрөлд зарим талаараа багтахгүй ч гэсэн одоогын байдлаар хамгийн үр дүнтэй эрчим хүчний эх үүсгүүр билээ. Одоогоор шумбагч цөмийн reactor-ийг далайн ёроолд байршуулан эрчим хүч гарган авах судалгааны ажил хийгдэж байна. 50МВ-ийн чадалтай шумбагч цөмийн reactor-ийг далайн ёроолд байршуулан 37,000 өрх гэрийг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой гэнэ. French-ийн тэнгисийн цэргийн хамгаалалтын компани DCNS нь Flexblue хэмээх шумбагч цөмийн reactor-ийг судлан хөгжүүлж байна. Тэдний хийсэн сүүлийн 2 жилийн судалгаагаар далайн ёроолд 50-250МВ-ийн чадалтай шумбагч цөмийн reactor-ийг байршуулан ажиллуулах боломжтой гэж үзсэн байна. Bill Gates саяхан Toshiba компаний mini-reactor JV төсөлийг санхүүжүүлэхээр болоод байсан. Энэ mini-reactor-ийг газарт булах юм шиг байна лээ. 12.000 тонны жинтэй энэхүү reactor-ийг далайн ёроолд байрлуулах нь хэр оновчтой шийдэл юм болдоо. Байгаль орчин eco system гээд л асуудал зөндөө босож ирэх байлгүй дээ.