+976 ulemj@ulemj.com

Орчин үеийн Камиказе Fukushima-д

Түгээх
Ирээдүйн Япон орныг хөгжүүлэх, сэргээн босгох нь залуу үеийнхэний ажил, харин миний хийж чадах ажил бол газар хөдлөлт болон цунамигаас үүдэлтэй гарз хохиролыг арилгах, цацраг идэвхит бүсэд ажиллах нь зөв зүйтэй алхам юм хэмээн тэтгэвэрт гарсан инженер Yasuteru Yamada хэлсэн байна. 72 настай тэтгэвэрт гарсан инженер Yasuteru Yamada цацраг идэвхит бодист хордсон Fukushima-гийн атомын цахилгаан станцын ойр орчимд ажиллах зүрх зоригтой тэтгэвэрт гарсан хүмүүсийг хайж байгаа аж. Одоогийн байдлаар түүний энэхүү Камиказе болох уриалгад 200 гаран тэтгэвэрийн насны хөгшчүүл нэгдээд байгаа юм. Би одоо 72 настай, магадгүй 13-15 жил амьдарч болох юм гэхдээ цацраг идэвхит бодис 20-30 жил түүнээс ч цааш хор хөнөөлөө учруулна. Хөгшчүүл бид энэхүү гарз хохиролыг бага ч болов арилгахын төлөө ажиллах хэрэгтэй хэмээн BBC-гийн сурвалжлагчид ярьсан байна.

3 Comment:

  1. Энэ л эх оронч гэдэг нь байх даа

    ReplyDelete
  2. Фүкүшимад бусад АЦС-уудаас ч бас олон ажилчин ирж ажиллаж байна. Цацраг идэвхжил хэт өндөр байгаа учир хэдхэн 7 хоног ажиллахад л тухайн хүний биед шингэх цацрагийн хэмжээ нэг жилийн туршид шингэх нормын дээд хэмжээнд ойртож байна. Нэгэнт дээд хэмжээнд хүрсэн тохиолдолд эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж магадгүй учир тухайн ажилчин цаашид цацраг идэвхжил өндөртэй орчинд, өөрөөр хэлбэл АЦС-д тодорхой хугацаагаар дахин ажиллах нөхцөлгүй болно. Тэгээд яваандаа зөвхөн Токио Дэнрёкү ч биш япон даяараа АЦС-ын сайн мэргэжилтний дутагдалд орж магадгүй байгаа юм.

    Харин Ямада мэтийн "бурханы салхи"-нуудыг ажиллуулах юм бол энэ хүндрэлээс гарч болох юм байна. Гэхдээ энэ талаар албан ёсоор яригдаж байгаа зүйл байхгүй юм шиг байна лээ.

    ReplyDelete

Note: Only a member of this blog may post a comment.