General Electric компани Турк улсад дэлхийн хамгийн анхны хосолсон (hybrid) ажиллагаатай цахилгаан станц байгуулахаар болсон байна. Уламжлалт хийн түлшээр ажиллах турбин суурилагдахаас гадна нар болон салхины сэргээгдэх эрчим хүчээр ажиллах нэмэлт турбинтай аж. Нарны эрчим хүч цуглуулах толин хавтангууд нь цамхагт байрлах усыг буцалган уур гаргаж турбиныг ажиллуулахаас гадна салхин турбины тусламжтай цахилгаан дамжуулах сүлжээнд 22 мВт эрчим хүч нийлүүлэх хүчин чадалтай юм. Уг станцын нийт суурилагдсан хүчин чадал нь 522 мВт бөгөөд үүний 450 мВт-ыг хийн түлшээр ажиллах турбин генератороос гаргаж авна.