Imagination is the highest form of research. Albert Einstein

Pal-V нисдэг автомашины туршилт амжилттай боллоо

Доор байрлах дүрс бичлэгийг өнгөрсөн 4 сарын 1-нд хийсэн боловч тухайн өдөр Худал хэлэх уламжлалтай өдөр байсан тул зохион бүтээгчид интернетэд байршуулахаас цааргалсан аж. Германы инженер зохион бүтээгчид Pal-V төсөл дээр 5 жил ажиллаж байгаа юм. Төслийн зорилго нь хувийн эзэмшлийн нисдэг мөн газраар явах чадвартай тээврийн хэрэгсэл бүтээхэд оршиж байсан юм. Энэ нь зөвхөн эхний туршилт байсан ба цаашид техникийн ямар шийдэл агуулах мөн яг ямар зориулалтаар ашиглах гэх мэт олон асуудлыг шийдэх хэрэгтэй болох аж.