Imagination is the highest form of research. Albert Einstein

Хурдны замын хяналт аюулгүй байдалд нисгэгчгүй онгоц ашиглана

GUASS нисгэгчгүй онгоцыг авто замын сүлжээний
хяналт аюулгүй байдалд ашиглана.
Сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын засгийн газар байлдааны ажиллагаанд нисгэгчгүй онгоц ихээхэн ашиглаж олон тооны энгийн ард иргэдийг хэлмэгдүүлж байна хэмээн олон улсын зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа. Технологийн шинэчлэл, ололтыг дан ганц дайн байлдаанд ашиглаад зогсохгүй иргэний зориулалтаар ашиглах гэнэ. Америкийн нэгдсэн улсын хурдны замын сүлжээний урт нь 6,5 сая км байдаг аж. Энэхүү нүсэр инженерийн байгууламжийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд ихээхэн хэмжээний хөрөнгө түүнчлэн хүч хөдөлмөр зарцуулдаг байна. Хурдны замын хяналт аюулгүй байдалд нисгэгчгүй онгоц ашигласанаар гүүр, ус зайлуулах хоолой гэх мэт инженерийн байгууламжуудыг хянаж шалгах боломжтой болох бөгөөд замын түгжрэлийг ч нарийн зохицуулахад ашиглана гэнэ.