Imagination is the highest form of research. Albert Einstein

New York, Dubai хотуудад дэлхийн хамгийн өндөр алсыг харагч сүндэрлэнэ


Одоогоор дэлхийн хамгийн өндөр алсыг харагч Singapore-т байгаа бол тун удахгүй энэхүү амжилтыг нь эвдэхээр хоёр хот өрсөлдөж байна. New York хотноо сүндэрлэх The New York Wheel алсыг харагчийн өндөр нь 190 метр өндөр, төсөлд 250 сая доллар зарцуулах аж. Гэвч New York хотын төсөлтэй зэрэгцээд дээд амжилтуудыг өөрийн болгож буй Dubai хотын алсыг харагчын төсөл дэлхийн дээд амжилт тогтоохоор байна. Dubai хотод сүндэрлэх Dubai Eye алсыг харагчын өндөр 210 метр байх бөгөөд 2015 онд ашиглалтанд орж 204 сая евро зарцуулна. Энэхүү хоёр төслүүд нь цаг хугацааны хувьд зэрэг дуусахаар төлөвлөж байгаа бөгөөд гарцаагүй дэлхийн хамгийн өндөр алсыг харагч хэмээх цолыг Dubai Eye авахаар болж байх шиг байна. 

The New York Wheel
Dubai Eye