Imagination is the highest form of research. Albert Einstein

Нарны зайн хураагууртай Tommy Hilfiger брэндийн хүрэм

Ухаалаг төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа боловч эдгээрийн цэнэг хуримтлуулах зайн технологи хоцронгуй байгаа байдал нь хэрэглэгчид нэмэлт зайн төхөөрөмж хэрэглэх эсвэл байнга гар утасаа цэнэглэчих залгуур хайж явах хүндрэлтэй тулгараад байгаа. Тэгвэл энэхүү хүндрэлийг Tommy Hilfiger компаний дизайнерууд овжиноор ашиглан нарны зайн хураагууртай хүрэмийг зохион бүтээсэн байна. Уг хүрэм бүтээх ажилдаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Pvilion компанитай хамтарсан байна. Хүрэмний ар талд усны хамгаалалттай уян нарны зай хураагуур байрлах ба 2 USB холбогчоор урд талын халаасанд нь байрлаж хоёр ч төхөөрөмж цэнэглэх боломжтой аж. Хэрэвээ уг хүрэмний цэнэг хураагуур бүрэн цэнэглэгдсэн тохиолдолд ердийн 1500 мА төхөөрөмжийг 4 удаа цэнэглэж хүчин чадалтай. 


Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй Цэцэрлэгт гүүр төсөл батлагдлаа

Heatherwick студийн дизайнер, үүсгэн байгуулагч Thomas Heatherwick-ийн санаачилсан "Цэцэрлэгт гүүр" төслийг Лондон хотын захиргаа батласан байна. Уг төсөл нь явган хүний гүүр гэхэд хэтэрхий өндөр өртгөөр буюу 175 сая фунтээр бүтээн байгуулагдах аж. Лондон хотын төвөөр урсах Темса мөрний эрэг дээрх Temple метроны буудал хавьцаа баригдах уг явган хүний "Цэцэрлэгт гүүр" нь 367 метрийн урттай 2 нугалаат тулгуур баганаас бүрдэх бөгөөд гүүрээр нэвтрэн зорчих үед ой шугуй дунд яваа мэт сэтгэгдэл төрүүлэх ногоон байгууламжтайгаар хийгдэнэ. Уг төслийг Лондон хотын оршин суугчид хүчтэй эсэргүүцэж байсан боловч хотын захиргаанаас хотын шинэ дүр төрх бүрдүүлж аялал жуулчлалын салбарт ахин нэг бэлгэ тэмдэг болно гэж үзжээ. 



Чернобылийн балгасд нисгэгчгүй төхөөрөмжөөр авсан дүрс бичлэг

Чернобылийн атомын цахилгаан станцын сүйрлийн үр дүнд хүн төрөлхтөний бахархал хормын төдийд үнс нурам болон үлдсэн юм. Гамшиг болсоноос хойш Припять хот нь цацраг идэвхит бүсд орсон бөгөөд одоог хүртэл "сүнстэй" хот хэвээр байгаа билээ. Нисгэгчгүй алсын удирдлагат төхөөрөмж ашиглан зураглаач Danny Cooke сонирхолтой аялал хийсэн байна. 





I.TE101 Мэргэжлийн удиртгал

Хичээлийн зорилго 
Дулааны инженерийн багцийг сонгосон оюутнуудад дулааны эрчим хүчний салбарын онцлог болон 
  • Дулааны цахилгаан станц
  • Үйлдвэр хотын дулаан хангамж
  • Дулааны процессын автоматжуулалт 
мэргэжлүүдийн хичээлийн хөтөлбөрийн тухай ерөнхий мэдээлэл өгөх, Дулааны салбарын техник технологийн онцлог, ашиглалтын талаар товч мэдээлэл олгоно. 


Хичээлийн сэдэв
Бие даалтын сэдэв